Хойч үедээ санан зүйл.
1. Аягахан хар шөл өөртөө хийгээд сурчих. 2. Байнга бэлэн мөнгөтэй бай. 3. Хүнд мөнгө зээлэхээр бол эргүүлж өгөх өдрийг нь сайн асууж тохирч бай. 4. Бараан өнгийн хувцас бага өмсөж бай, царай дардаг юм. 5. Гадна жорлонгийн хаалгыг байнга хааж бай. 6. Инээмсэглэж сурах хэрэгтэй. 7. Буцалсан сүү байнга халуун дээр нь уу. 8. 6 цагаас хойш хоол идэхгүй байх. 9. Байгаагаа өөд татаж бай. 10. Намар төмсийг угааж сүүдэр газар тавьж хатаавал өвөл хэрэглэхэд гар бохирдохгүй сайн талтай. 11. Шүдээ арчилж жилдээ нэг эмчид үзүүлж бай. 12. Сайн муу ч хамаагүй хөл дүүжлэх унаатай бай. Ядахнаа яаралтай эмнэлэг орох хэрэгтэй үед хүн царай алддаггүй юм. 13. Авч хэрэглэсэн зүйлээ буцааж байранд нь тавьж сур. 14. Хүний муу хүнд тус болдог. 15. Хүний баян хүнд халддаггүй. 16. Мөнгийг хадгалж сурах хэрэгтэй. 17. Өр, ялангуяа бага өр хүнд битгий тавьж бай. Өгсөн хүн нэхэх ч хэцүү, байх ч хэцүү байдаг юм. 18. Хувцсыг нар салхинд тавьж бай. 19. Хооллож дуусаад аягаа угааж сур. 20. Эвхээтэй...