Чингэс хааны сургааалиас
АГУУ СУУТ ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛИАС ХҮРГЭЖ БАЙНА. ЗӨВХӨН ЭДГЭЭР СУРГААЛИЙГ УНШИХАД Л ИХ ХААНАА ДЭЭДЛЭН ШҮТЭХГҮЙ БАЙХЫГ АРГАГҮЙ. ЧИНГИС ХААНЫ ОЮУН УХААНД БИШИРМҮҮ. ХУУЛЖ АВАГТУН, УНШИГТУН, УХААРАГТУН, ДАМЖУУЛАГТУН. СЭРГЭН МАНДАЦГААЯ
Чингис хааны сургаалиас
Өчигдөр их сууринд суумагц,
Өнөөдөр улсын хэргийг орхиж
Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.
Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана.
Аливаа хүмний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.
Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болмой. Үнэндээ хаан хэмээн өргөмжлөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан бус атал хааны явдлаар яваваас амттай бус уу? Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хиймой. Шившиг
Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг. Эргэн тойрон ёс бус олон хаад баймой. Тэд эрх дураараа аашлан, олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүмүүний үхэх нь элс хийсэхтэй адил болжээ. Иймээс би тэднийг номхотгож дэлхий нийтээрээ энх түвшин болгох бодолтой баймой. Учир нь нэгэн хүмүүн төрөөд, түмэн газрыг энхжүүлэх нь хүмүүн болж төрсөн бүх хүнд тустай хэрэг мөн. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа, доорд амьтанд өршөөл болох ажээ
“ Тархи нь хоосорвол чөмөг нь хоосорно
Тархи чөмөг хоёулаа хоосорвол үхэж мөхнө шүү
Бодох шинжих бодлого ухаанаа нарийвчлаарай
Нэг сэтгэлтэй, нэг тэргүүнтэй яваарай
Улсаа аваръя гэвэл үндсээ авраарай
Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авраарай
Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл
Сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү”
“Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далайн олом зорь
Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү
Хүнд хэмээнэ бүү цөх, өргөвөөс даагдьюу
Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу
Зуун үйл бүтээвээс үйлийн охь
Үнэн үгэнд хүрсэн хүний сэтгэл бөх”
Давшгүй даваа бий гэнэм
Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ.
Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу
Гэтлэшгүй мөрөн бий гэнэм
Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэлье хэмээвээс гэтэлъюу
Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү.
Өчүүхэнийг басваас өргөс болно.
Үсийг томвоос дээс болно.
Төр ёсны олсыг цэцдээс асууж сурагтун.
Ханьсан нийлэн явахад хашин бяруу мэт ханилан яв
Харьтан дайсан лугаа харвалдахад харцага шувуу мэт яв.
Эвийн хаан засаг залваас түмэнд өлзийтэй.
Бие баатар болбоос нэгэн үеийн баатар
Билэг баатар болбоос түмэн үеийн баатар.
Биеийн бөхөөр нэгийг ялъюу
Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу
Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй.
Үгэнд ижилдвэл цэцэн болох
Илдэнд ижилдвэл баатар болох.
Газрын доорх баялагыг гадаадын хүмүүст өгвөл өчиггүй ал
Саруул ухаанаас илүү сайхан нөхөр гэж үгүй
Мунхаг хэл амаас илүү дайсан үгүй
Ариун явдлаас илүү амьд өлзийтэй зүйл гэж үгүй
Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно.
Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ.. Хорт мууг сайтар засаж
Хотол улсыг хичээн хамгаалагтун
Чийрэг эзэн, чадвартай сайд улсыг байгуулах эрдэнэ.
Чанга цааз, чанартай цэрэг, чигч жонон, чадмаг жанжин чанадсыг дийлэх үндэс.
Хатагтай хүнд гурван эр буй.
Анхны эр нь алтан төр
Дараах эр нь ариун нэр
Түүний дараах эр нь авсан эр мөн болой.
Алтан төрийг хатуужин дагаваас ариун нэр бэлэн болмой.
Ариун нэрийг бэхэлбээс авсан эр ангид үл болмой.
Арга хүчээ их болгоё гэвэл ард цэрэг юүгээ асар.
Уужим сул жаргая гэвэл эе эв юүгээ ямагт хичээ.
Харийн газар арга чадлаа бэхэлж яв
Халуун зуураа эв нэгдлээ хичээж яв.
Эв найрамдлаас илүү
Их хүч энэ дэлхий дээр байхгүй.
Улсын эзэн нь зөөлөн намууд автаж, жаргал цэнгэлд шунаж, бичгийн түшмэдийн хоосон хоншоорын чимэглэх үгэнд хууртан сууваас өтөл нэгэн мунхаг хүмүүн болмой.
Эмээл ихэдвээс тохсон моринд зовлон болмой.
Янз ихэдвээс эл улсын дотор зүдүүр болмой
Иймээс хоосон сүр, илүү янз маяг, ёслолын хэрэггүй.
Хэтэрхий их ёслол жирийн ард олонд омог дээрэнгүйг төрүүлэх гэмтэй.
Дээл гоёл ихэдвээс өмссөн хүний биед нь ачаа болохын адил.
Хоосон хуудам дүрэм ёс хэтэрснээс ард иргэд нь эзэн лүгээ нэвтэрч чадах үгүй болж залихай сайд нар завсарт нь завшиж, төр улсыг бусниулна.