Хойч үедээ санах зүйлс.
1. Аягахан хар шөл өөртөө хийгээд сурчих.
2. Байнга бэлэн мөнгөтэй бай.
3. Хүнд мөнгө зээлэхээр бол эргүүлж өгөх өдрийг нь сайн асууж тохирч бай.
4. Бараан өнгийн хувцас бага өмсөж бай, царай дардаг юм.
5. Гадна жорлонгийн хаалгыг байнга хааж бай.
6. Инээмсэглэж сурах хэрэгтэй.
7. Буцалсан сүү байнга халуун дээр нь уу.
8. 6 цагаас хойш хоол идэхгүй байх.
9. Байгаагаа өөд татаж бай.
10. Намар төмсийг угааж сүүдэр газар тавьж хатаавал өвөл хэрэглэхэд гар бохирдохгүй сайн талтай.
11. Шүдээ арчилж жилдээ нэг эмчид үзүүлж бай.
12. Сайн муу ч хамаагүй хөл дүүжлэх унаатай бай. Ядахнаа яаралтай эмнэлэг орох хэрэгтэй үед хүн царай алддаггүй юм.
13. Авч хэрэглэсэн зүйлээ буцааж байранд нь тавьж сур.
14. Хүний муу хүнд тус болдог.
15. Хүний баян хүнд халддаггүй.
16. Мөнгийг хадгалж сурах хэрэгтэй.
17. Өр, ялангуяа бага өр хүнд битгий тавьж бай. Өгсөн хүн нэхэх ч хэцүү, байх ч хэцүү байдаг юм.
18. Хувцсыг нар салхинд тавьж бай.
19. Хооллож дуусаад аягаа угааж сур.
20. Эвхээтэй хувцас руу үнэртэй ус цацвал үнэр нь удаан арилдаг.
21. Үхрийг хязаалан, соёолонд нь зарж бай. Үхэр нас гүйцэх тусмаа өөрөө өөрийгөө иддэг.
22. Гутлаа арчаад, тослоод тавьж сур.
23. Архи уудаг хүн хүнд хань болдоггүй.
24. Хүнээр ажил хийлгэх үедээ заавал хоол хийж өгч бай.
25. Жаахан хүүхдийг баярлуулж бай.
26. Таарах таарахгүй бэлэг хүнд өгч байснаас мөнгө өгч бай.
27. Мөнгийг хуучин гээд хаядаггүй юм.
28. Өөртөө хэрэгтэй эм, тариагаа гарын дор бэлэн байлга.
29. Унтахдаа хашааны гадаах хаалгаа дотроос нь сайн түгж.
30. Дэрэн дороо гар чийдэнтэй бай.
31. Гутлынхаа улавчийг оройд хатааж бай.
32. Сургуулийнхаа жижүүр, үйлчлэгч нартай сайн харилцаатай бай.
33. Өөрийн аяга, халбага, сэрээтэй байж хийш тийшээ явахдаа авч явж бай.
34. Айлд очихдоо урьдчилж хэлж бай.
35. Өөрийн саван сойз, алчуур, цагаан хэрэглэлээ авч явж бай.
36. Эмэгтэй хүүхдийг харанхуйд битгий гарга.
37. Турсикээ өдөр бүр сольж бай.
38. Хумсыг ил, задгай бүү хая.
39. Харанхуйд үнс, хог, угаадсаа асгахгүй байх.
40. Сонгины хальс гал руу бүү хий.
41. Гал руу хог бүү хий.
42. Байнга тавгийн чихэртэй бай.
43. Ажил хийж байгаа хүн өдөр сайн хоол авч идэж бай.
44. Энд тэнд явахдаа гуляш авч бай, хамгийн цэвэрхэн хоол.
45. Гурилтай хоолны гурилыг хатуу зуур.
46. Талхаа барьж бай.
47. Өглөө өлөн битгий яв.
48. Цахилгаантай эсвэл энгэр нь задгай цамцтай бай.
49. Бичиг баримтыг цэгцтэй, нэг дор байлгаж бай.
50. Сайн гардаг үзэг, бал хэрэглэж бай.
51. Хоол идэх бүртээ нохойгоо хооллосон эсэхээ сана.
52. Нохойны хэвтрийг шалгаж бай.
53. Хувцасны дээл, захыг өөд нь тавь.
54. Малгайг дээш нь тавь.
55. Мөнгийг толгойлж сайхан, нугалахгүй, өөд нь харуулж заавал түрийвчэнд хийж бай.
56. Эцэг эхийнхээ юм захисан мөнгөний хариултыг буцааж өгч бай.
57. Зуны наранд ус бүлээтгэж ашиглаж сур.
58. Гэртээ хааяадаа арц гал дээрээ уугиулж, үнэртэй ус цацаж бай.
59. Гал тогооны алчуур, марлийг сайн угааж бай.
60. Хүнд юм захиж авчруулсан бол шагнаж бай.
61. Байнга утсаа нээлттэй байлга.
62. Эвдэрхий, хэмхэрхий эд зүйлээ засаж сур.
63. Бээлийг өвөлд резинээр холбовол гээгдэхгүй.
64. Сайн шампунь авч бай.
65. Сурвал сурсан шиг сур.
66. Малгай өмсөж бай.
67. Хамгийн сүүлийн үеийн зөөврийн компьютертэй бай.
68. Гэрийнхнээс хэн нэг нь хол юманд явсан бол орон дээр нь сүх тавь.
69. Найдвартай машинд сууж бай.
70. Аль болох оройтохгүй байх
71. Ажлынхаа түлхүүрийг авсан эсэхээ өглөөд шалгаж бай.
72. Их идэх тэнэгийн шинж.
73. Айлын тавагтай идээ рүү дайрахгүй байх.
74. Хүний яриа битгий тасалж бай.
75. Нууцыг хадгалж сур.
76. Өвлийн түлээг хавар нь бэлд. Хавар аваад тавьчих, хатаад сайхан болчихдог юм.
77. Дурантай бай.
78. Өсгийтэй гутал бага өмс. Өмсөхөөр бол уутанд хийж авч очоод өмс.
79. Унтлагын хувцастай бай.
80. Цүнхэндээ тортой яв.
81. Элсэн чихэр бага хэрэглэ.
82. Дармал бараашиг элгэнд муу.
83. Хумсаа бага ургуул.
84. Цаг агаарын мэдээ сонсож бай.
85. Цагийн хүрд үзэж бай.
86. Хүний тусыг байнга санаж яв.
87. Цатгалан хүн өлсгөлөн хүний зовлон мэдэхгүй.
88. Жорлонд битгий ном унш.
89. Цайны давсыг бага хий.
90. Цайны идээний саваа дүүрэн байлга.
91. Түлээний дөрөлжийг байнга дүүрэн байлга. Дөрөлж дүүрэн байж айл юмтай байдаг.
92. Хагас, бүтэнсайндаа 7 хоногийн модоо бэлд.
93. Өглөө гал асаах цуулсан мод, цаас бэлдэж бай.
94. Унтахын өмнө яртай мод галд битгий хий.
95. Галын хайчийг дээш нь тавь.
96. Данх, савны амыг үүд рүү бүү харуул.
97. Пийшинд нуруугаа наах муу.
98. Хүнд битгий юм амлаж бай. Аманд унах гэж айхтар юм бий.
99. Хонины мах бага ид.
100. Цагандаа хийх зайтай бай.
101. Сайн оёдлын машинтай бай.
102. Цаг зүүж бай.
103. Шкаф савны ам хааж бай.
104. Хүн бүл муутай улс багаж хэрэгсэл сайтай бай.
105. Өдрийн гэрэл тог бага иддэг.
106. Зүү утасны савтай бай.
107. Завтай үедээ тоосоо арчиж бай.
108. Хүнсний зүйлээ муудсан эсэхийг шалгаж бай.
109. Аашаа татаж бай.
110. Бусдын эд зүйлд дураараа битгий хүр.
111. Наранд идэх юм битгий ил байлга.
112. Талхны саваа байнга таглаж бай.
113. Ажилдаа дуртай бай. Чамайг хэр сайн багш гэдгийг хүүхдүүд, эцэг эхчүүд тодорхойлно, дарга биш.
114. Айл дээр тавьсан мал өсдөггүй, хорогддог.
115. Сайхан гамбир хайрч сур.
116. Дотор өөх битгий ид.
117. Хамгийн хал балгүй өөх сүүлний өөх.
118. Буузны махыг нарийхан татаж бай.
119. Машин битгий хүлээлгэж бай.
120. Дэлгүүр явахдаа авах юмаа жагсааж бич.
121. Том юм авахаар бол дараа зарагдах эсэхийг нь бод.
122. Цахилгаан хэрэгслийн заавар номыг хаяхгүй байх.
123. Ялаагаа алж бай.
124. Ном, дэвтрийг өөд нь тавь.
125. Цүнхээ арчилж бай.
126. Эрээн мяраан хувцас бүү өмс.
127. Нейлонон хувцас битгий амс.
128. Оймс сайтай бай.
129. Усны саваа 7 хоногтоо угааж бай.
130. Хүнээс юм авсан бол бүрэн бүтэн, даруйхан буцааж өгч бай.
131. Хүний хувцас битгий өмс.
132. Сайн яваа хүний бэлэглэсэн зүйлийг хэрэглэх сайн, буян тогтдог.
133. Хүнээ олж нөхөрлө.
134. Мөнгийг хоёр дахь, хагассайн өдөр мөн нар жаргаснаас хойш битгий гарга.
135. Үс рүүгээ үнэртэй ус цацаж бай.
136. Бичиг номын хүн сайн гардаг үзэг, бал хэрэглэж бай.
137. Толгой угаадаг тусдаа түмпэнтэй бай.
138. Лаатай бай.
139. ТВ үзэхгүй бол унтрааж бай.
140. Гарахдаа цахилгаан хэрэгслээ шалгаж бай.
141. Галаа ойр ойрхон үзээд хаалтаа хааж бай.
142. Өглөө эрт цасаа цэвэрлэж зам гарга.
143. 00 цаас олноор нь авч бай.
144. Ам арчих цаасыг ширээн дээр байлга.
145. Угаасан хувцас гадаа бүү хонуул.
146. Эгч дүүтэйгээ эвтэй бай.
147. Гутал сайтай бай.
148. Гадуур хувцас авч бай.
149. Хутга, заазуурыг иртэй байлга.
150. Хутга шөвгийг нүднээс далд тавьж бай.
151. Өдөр хоолны дараа хэсэгхэн дугхийгээд ав.
152. Унтаж байгаа хүнийг битгий сэрээ.
153. Их бага нь хамаагүй. Ажил хийж байнгын орлоготой байх нь чухал.
154. Хүний үг дааж бай.
155. Даргынхаа зуултанд орох хэрэггүй.
156. Хэрэгтэй, хэрэггүй юм бага ярь.
157. Гарын тос түрхэж бай.
158. Хаашаа яваад хэзээ ирэхээ хэлж бай.
159. Цахилгааны утсыг гэмтэлгүй байлга.
160. Хууль сайн уншиж бай.
161. Өвчнийг бага дээр нь дар. Өвчин хүнийг ялан дийлдэг.
162. Хүний гарын алга дээш нь харуулж сур.
163. Хаврын тараг элгэнд муу.
164. Арын суудалд суучихаад ийшээ тийшээ гэж зам заах, баруун зүүн гэж ярьж бай.
165. Хүүхэд гаргаад ажилдаа хурдан ор.