Анхаарууштай Получить ссылку Facebook X Pinterest Электронная почта Другие приложения Танд болоод,надад хамаагүй биш ! Получить ссылку Facebook X Pinterest Электронная почта Другие приложения
МОНГОЛ АРДЫН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС-ээс Эрт дээр үес монголчууд зүйр үг хэмээх ертөнцийн сайн, мууг адилтган жишиж хэлдэг ардын цэцэн үгсийг яриандаа маш их хэргэлдэг байсан бөгөөд зүйр үгээр хүүхдээ хүмүүжүүлж, хоорондоо ярилцаж, билэг оюунаа хөгжүүлдэг байсныг бид мэднэ. Мөн орчин цагийн нийгмийн хөгжил, хувьсалийг даган шинээр зүйр үг, зүйрлэл олноор төрж байдаг. Ингээд эрт дээр үеийн зүйр цэцэн үгс болон одоо цагийн шинэ зүйр үгийг мэддэгээ энд бичиж, мэдэхгүйгээ эндээс уншиж амьдралд хэрэгтэй ардын цэцэн үгсээ мартахаасаа өмнө сэргээж, санаж, баяжуулжуулаад аваарай. 1. Аваагүй байхад авгай сайхан Aлаагүй байхад үнэг сайхан 2. Aймхай хүн 10 үхнэ 3. Айсан хүнд аргал хөдлөнө 4. Айвал бүү хий Хийвэл бүү ай. 5. Ажил хийвэл ам тосдоно 6. Ажил хийвэл дуустал Давс хийвэл уустал 7. Aавдаа адуу манахыг заах 8. Аавын сургааль алт Ээжийн сургааль эрдэм 9. Aхаа алд хүндэл ... Мэдээлэлийн төв.
Чингэс хааны сургааалиас АГУУ СУУТ ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛИАС ХҮРГЭЖ БАЙНА. ЗӨВХӨН ЭДГЭЭР СУРГААЛИЙГ УНШИХАД Л ИХ ХААНАА ДЭЭДЛЭН ШҮТЭХГҮЙ БАЙХЫГ АРГАГҮЙ. ЧИНГИС ХААНЫ ОЮУН УХААНД БИШИРМҮҮ. ХУУЛЖ АВАГТУН, УНШИГТУН, УХААРАГТУН, ДАМЖУУЛАГТУН. СЭРГЭН МАНДАЦГААЯ Чингис хааны сургаалиас Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй. Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана. Аливаа хүмний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ. Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болмой. Үнэндээ хаан хэмээн өргөмжлөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан бус атал хааны явдлаар яваваас амттай бус уу? Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хиймой. Шившиг Миний баясах нь энэ... Мэдээлэлийн төв.