БИ .УРВАГЧ БИШ...
СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУД БОЛ ЭХ ОРНООСОО УРВАГЧ, ОДОО БАЙГАА НЬ Ч ,ЯВАХ ГЭЖ БАЙГАА НЬ Ч УРВАГЧ ЮМ ГЭНЭЭ. ИЙМ УТГАТАЙ НИЙТЛЭЛ САЯХАН < BAABAR.MN > САЙТ ДЭЭР ГАРСАН БАЙНА. НИЙТЛЭГЧ НЬ ӨДРИЙН СОНИНЫ ЭРЭН СУРВАЛЖЛАХ ТОЙМЧДЫН ДАРГА '''МӨНГӨНДАЛАЙ ''' ГЭГЧ ОНЫ ШИЛДЭГ, ГАН ҮЗЭГТЭН , ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН , ЭНЭ ТЭР ЦОЛ ГУНШИНТАЙ МУНДАГ АВГАЙ ЮМ БАЙНА. ХАРИН БИЧСЭНИЙГ ҮЗЭЭД ЁСТОЙ Л ЗЭВҮҮ ДУРГУЙ ХОЁР ЗЭРЭГ ХҮРЛЭЭ. МАНЬ ЭХ ОРОНЧ АВГАЙНХААР БОЛ СҮҮЛИЙН ҮЕД " СОЛОНГОС ЯВАХ НЬ МООД " БОЛЖ " ЯМАРЧ ЭХ ОРОНЧ ҮЗЭЛГҮЙ" ," БИЕЭ ОТОРЛОГЧ ,НЯЛЦГАЙ УНХИАГҮЙ АМЬТДЫН ЦУВАА " МООД ХӨӨЦӨЛДӨЖ" ЭРГЭЖ Ч ХАРАЛГҮЙ "" ЭЭЖ ААВ ЭХНЭР ХҮҮХДЭЭ ОРХИОД " ТАЛИЙЖ БАЙГАА ЮМ БАЙНА.......ТЭДНИЙГ "ЭХ ОРНООСОО УРВАСАН ТООЦЪЁ. " ЯРУУ НАЙРАГЧ ЗОХИОЛЧ ЭЛИТ ХЭСГИЙНХЭН ЯАГААД ДУУГАРАХГҮЙ БАЙНА" "УРВАГЧИЙН ЯСЫГ Ч ТАВИХ ГАЗАР ОЛДОХГҮЙ ". . ТОДОТГОСОН ХЭСГҮҮД БОЛ БҮҮР ҮГ ҮСЭГЧЛЭН БИЧСЭН ЗҮЙЛҮҮД. ЭНЭ ОДОО ЮУ ВЭ ? НЭГ Л ӨДӨР ИНГЭЭД УРВАГЧ БОЛЧИХДОГ ЮМ БАЙХДАА ӨӨРӨӨ Ч МЭДЭЛГҮЙ.....АМЬДРАЛЫН ЭРХЭЭР ХҮНИЙ ГАЗАР ХҮНД ХҮЧИР АЖИЛ ХИЙЖ БАЙГАА МААНЬ МООД ДАГАСАН ХЭРЭГ БОЛОХНЭЭ , МООД ГЭЖ МАНЬ АВГАЙ ӨМД ГУТАЛ СОНГОХИЙГ Л ХЭЛДЭГ БАЙХ., ЭХ ОРОНД АЖИЛЛАХ ХҮН АЛГА ГЭНЭЭ. ХОНОГТ ХОРИН ДӨРВӨН ЦАГ АЖЛУУЛДАГ ХЯТАД ЭЗЭНТЭЙ ОЁДЛЫН ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ БОЛОХООР СОЛОНГОС ЯВСАН ЦЭЦЭГЭЭ УРВАГЧ ? ХЯТАДУУД ХЭД ДАХИН ИЛҮҮ ЦАЛИН АВДАГ ЯМАРЧ АЮУЛГҮЙН БАТАЛГААГҮЙ БАРИЛГА ДЭЭР АЖИЛААГҮЙ БАТАА УРВАГЧ ? ХООЛНЫ ҮЛДЭГДЛЭЭР АЖИЛЧИДАА ХООЛЛОДОГ ХОНОГИЙН ХООЛОНД ХҮРЭХГҮЙ ЦАЛИН ӨГДӨГ СОЛОНГОС ГУАНЗАНД ЗӨӨГЧ УГААГЧ ОЛДОХГҮЙ БОЛОХООР БИД БҮГД УРВАГЧ , ЭХ ОРНЫ ДАЙСАН. ,
АВИЛГА ӨГӨХГҮЙ БОЛ АЛЧИХ ГЭЭД БАЙДАГ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БУЙ ААВ МИНЬ ЭХ ОРОН ,ХӨХНӨӨСӨӨ ГАРААГҮЙ БАЙХАД НЬ АРГАГҮЙН ЭРХЭЭР ОРХИОД ГАРСАН ҮР ЭХ ОРОН . ЭНДЭЭС ЭХ ОРОН ЭХЭЛДЭГ. НЯЛХ ҮРЭЭ СҮҮТЭЙ БАЙЛГАХ ГЭЖ , ХҮНД ӨВЧТЭЙ ААВЫГАА ТРАНШЕЙНД ГАРГАЧИХГҮЙ ГЭЖ ЭХ НЬ ХҮҮ НЬ ХҮНИЙ ГАЗАР ЗОВЖ ЯВНА. ТЭГСЭН ХЭРНЭЭ ТЭДНЭЭСЭЭ УРВАСАН БОЛЖ БАЙНА УУ?.
ХАРЬ ЭЗНИЙ ДООР БӨХӨЛЗӨЖ ХАЛТАР ХЭДЭН ТӨГРӨГ ИЛГЭЭСНЭЭ ХАЙР ГЭЖ БҮҮ БОД гэж томорсон байгаа юм . ТЭР ХАЛТАР ХЭДЭН ТӨГРӨГИЙГ ЯАЖ ЗОВЖ ОЛДОГИЙГ ТӨСӨӨЛӨХ Ч ҮГҮЙ ДЭЭ. ЁСТОЙ Л ТАЛХАНД ЦАДСАН ТАНХАЙ СЭХЭЭТНИЙ ОНОЛ, ОНОЛ БИШЭЭ ГЭДЭГ ШИГ НАСААРАА ШИРЭЭНИЙ АРААС ГАРЧ ҮЗЭЭГҮЙ ЦАГААН ГАРТАЙ МУУСАЙН ИХ МЭДЭГЧ ЦАРАЙЛАГЧДЫН Л ҮГ. ЧУХАМ Л ТЭР ХАЛТАР ХЭДЭН ТӨГРӨГ МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ХӨЛ ДЭЭР ЗОГСООЖ , БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ ИВЭЭН ТЭТГЭЖ ,ХҮҮХНҮҮДЫН ГОЁЛ, ХҮҮХДЫН СҮҮ , ХӨГШДЫН МАХ ГУРИЛ ГУТАЛ ХУВЦАС ЭМ ТАРИА БОЛЖ , ЭГЭЛ АРДЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЧИЛГҮЙ ТОРГООЖ БАЙГАА АСАР ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ЭЛДЭВ ТОЛГОЙНУУДЫН БАЯЛАГ , ГАДНЫ ЗЭЭЛ ТУСЛАМЖ ЭНЭ ТЭР БОЛ ЗӨВХӨН ДАРГА НАР ТЭДНИЙ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДЭД Л ХАРЪЯАЛАГДДАГ НЬ НУУЦ БИШ.
АРД ҮЛДСЭН АВААЛЬ ЭХНЭР НЯЛХ ҮРЭЭ МАРТАНА гэсэн байх юм ЮУ МЭДЭЖ ИНГЭЖ ДОНГОСЧ БАЙГАА ЮМ БОЛ . ӨДӨР ШӨНИЙН ЭЭЛЖИНД ГАРААД ӨӨРӨӨ ӨВДӨЖ ЗОВСОН Ч СУЛХАН ЁОЛООД МУУХАН ИНЭЭГЭЭД ӨНГӨРДӨГ ХЭРНЭЭ ӨВӨРХАНГАЙД БАЙГАА ОХИНОО ХАНИАД ХҮРСЭН СУРГААР УЙЛЖ СУУДАГ АЖЛЫН ЭГЧ , ГУРВАН ЖИЛ НЭГ ӨМД ӨМСӨӨД ХОЁР ОХИНОО ИХ СУРГУУЛЬД СУРГАХ, БАЙР АВАХ МӨНГӨ ХУРААДАГ ТАНИЛ АХ ТЭДНИЙГЭЭ МАРТСАН ГЭЖҮҮ ?ХАЙРТ ХАНЬ ҮР ХҮҮХЭДЭЭ ААВ ЭЭЖ АХАН ДҮҮС АНД НӨХӨДӨӨ АМЬСГАЛДАГ АГААРАА САНАН БЭТГЭРЧ ӨДӨР НЬ БОДОЖ ШӨНӨ НЬ ЗҮҮДЭЛЖ ӨДӨР ХОНОГИЙГ ХУРУУ ДАРАН ТООЛЖ СУУГАА ЗАЛУУС ЮУ Ч МАРТААГҮЙ ХАРИН Ч УЛАМ ТОДОРЧ ЭХ ОРОН ИЖИЙ ААВ ҮР ХҮҮХЭД ХҮНД ЯМАР ЭРХЭМ НАНДИН БОЛОХЫГ ЯС МАХАНДАА ТУЛТАЛ ОЙЛГОДОГ.
ТА НАРААС БОЛООД ЭХ ОРОН ЧИНЬ ХӨГЖМХГҮЙ БАЙНА ,ХҮН АМ ӨСӨХГҮЙ БАЙНА гэнэдээ ӨДӨР БОЛГОН ХЭДЭН МЯНГААР НЬ ДОЛЛАР ЯВУУЛААД ХӨГЖИЛТЭЙ ОРНЫ ТЕХНИК ТЕХНОЛОГИ , СОЁЛ СУРЧ ОЧООД БАЙСАН ЧИНЬ ЭЦЭСТ НЬ ЭХ ОРНЫ ХӨГЖЛӨӨС ХОЙШ НЬ ЧАНГААГЧ БОЛДОГ ЮМ БАЙЖЭЭ ГЭЖ. ТЭГЭХЭЭР ОДОО СОЛОНГОС ДАХЬ МОНГОЧУУД Л ГАЗАР ШОРООГОО УХАЖ СЭНДИЙЧЭЭД ГАДААДЫНХАНД ЗАРААД . АВИЛГА ӨГЧ АВАЛЦААД ТЕНДЕР НЭРЭЭР ТӨСВИЙН МӨНГӨ ХЯНАЛТГҮЙ ИДЭЭД , ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГООД БАЙГАА ЮМ БАЙНА ЛДАА. ХҮН АМ ӨСӨХГҮЙ БАЙНА ГЭЖ ХЭН ХЭЛСЭН ЮМ БОЛ ? УДАХГҮЙ ГУРВАН САЯ ХҮРНЭ. МОНГОЛЫН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ИХ ТОО. БАТЗАЯА ГЭЖ НИЙТЛЭЛЧ ЗАЛУУ БИЙ. ТЭР НЭГЭНТЭЭ "МОНГОЛ УЛС ХҮНЭЭР БИШ ЧАДВАРЛАГ ХҮНЭЭР ДУТАЖ БАЙНА" ГЭЖ БИЧИЖ БАЙСАН . ОНЧТОЙ ҮГ. ХЭДЭН ЗУУН САЯ ХҮНТЭЙ БҮДҮҮЛЭГ ГУЙЛГАЧДЫН ОРОН БАЙХУУ ? ЦӨӨХӨН Ч ГЭСЭН ДЭЛХИЙД ТАНИГДСАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХҮЧИРХЭГ УЛС БАЙХУУ ? ЕР НЬ ЭНД БАЙГАА БҮХ Л ХҮН ӨӨРӨӨ ХҮНИЙ ДАЙТАЙ АМЬДАРЧ ҮР ХҮҮХДЭЭ БОЛОВСРОЛТОЙ ЧИНЭЭЛЭГ ХУВЬ ХҮН БОЛГОХЫН ТӨЛӨӨ Л ЗОРЬСОН ХЭРЭГ ШҮҮДЭЭ. ЭСВЭЛ ГЭРЭЭС ГАРАХГҮЙ ТЭВРЭЛДЭЖ ХЭВТЭЭД ,ХОНОГИЙН ХООЛНЫ ТӨЛӨӨ ХҮНИЙ НАЙМААЧДАД ХҮҮХДЭЭ ЗАРДАГ АФРИКИЙН ОРОН ШИГ УТГА УЧИРГҮЙ ХҮН АМАА ӨСГӨНӨ ГЭЭД ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭЭД БАЙХ ГЭЖҮҮ ?
ТЭГТЛЭЭ ТЭМҮҮЛЖ БАЙГАА ЮМ БОЛ ЭХ ОРОНДОО ДОР ХАЯЖ ГУРВАН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ХАШАА БАЙШИН БАРЬЖ ХЭДЭН МОД ТАРЬСАН БАЙХ ЁСТОЙ. ХЭХЭ ЭНЭ АВГАЙН УХААН ЭРҮҮЛ БИШ ДЭГЭЭ. ШИНЭЭР ХАШАА БАЙШИН БАРИАД ДЭЭР НЬ МОД ТАРИХ ХӨРӨНГӨ БЭЛТЭЙ ГУРАВ ДӨРВӨН ХҮҮХЭДТЭЙ ХҮН СОЛОНГОСТ ИРЖ ХАР АЖИЛ ХИЙХ ЮМ ГЭНЭЭ. ТЭГЭЭД ЭХ ОРОНДОО ӨГӨХ ГЭЖ ЮУ ХЭЛЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ ЮМ. ХАШАА БАЙШИН ҮР ХҮҮХЭД ӨӨРТ БИШ ЭХ ОРОН ГЭЖ НЭГ УЧИР БИТҮҮЛЭГ ЮМАНД Л ХЭРЭГТЭЙ ТЭРНИЙ ТӨЛӨӨ Л ЗҮТГЭЭД БООЛЫН ХӨДӨЛМӨР ХИЙГЭЭД НАСАА БАРАХ ЮМ БАЙНА Л ДАА.
ҮХЭН ХАТАН СОЛОНГОС РУУ ТЭМҮҮЛЭХ БИЕЭ ОТОРЛОГЧ НЯЛЦГАЙ УНХИАГҮЙ АМЬТДЫН ЦУВААНД ЖАГСАГЧДЫГ ЭХ ОРНООСОО УРВАСАНД ТООЦЪЁ. ЭНД СОЛОНГОСТ БИД БИЕЭ ОТОРЛОЖ АРХИ УУЖ НАЙРЛААД Л БАЙЖ БАЙДАГ ТЭГЭЭД Л НААШАА ТЭМҮҮЛЭЭД БАЙДАГ ЮМ БАЙХ. ЗА ДАА ИЙМ ЮМ ЯРЬЖ БАЙГАА ХҮНТЭЙ ЮУ Ч ЯРИХАВ ДЭЭ. ГОМДОХ Ч ШИГ, ДУРГУЙ Ч ХҮРЭХ ШИГ. ЭХ ОРНООСОО УРВАГЧ БОЛГОХ ГЭНЭ. ГУЧААД ОНД МОНГОЛЫН ТӨР АРДЫН ДАЙСАН ЭХ ОРНООСОО УРВАГЧ ТАГНУУЛ ГЭЖ БАЙГААД ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ХАРГИСЛАЛ ХИЙЖ ГУЧ ГАРУЙ МЯНГАН ИРГЭНЭЭ ХЯДСАН. ОДОО СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЧУУД МӨН Л ГУЧ ГАРУЙ МЯНГА. СОНИН ДАВХЦАЛ БАЙГАА БИЗ. ЭНЭ СОЛИОТ ҮНЭХЭЭР БИД НАРААР ТУГ ТАХИХ ГЭЖ УЛАЙРААД БАЙГАА БОЛОЛТОЙ. ЦААШ НЬ НИГЭЖ ГАЛЗУУРЧ БАЙГАА ЮМ
НӨГӨӨ ЯРУУ НАЙРАГЧ ЗОХИОЛЧ ЭЛИТ ХЭСГИЙНХЭН ЯАГААД ЭНЭ ТАЛААР ДУУГАРАХГҮЙ БАЙНА....ӨӨРӨӨ ГҮЖИРДЭЖ ГҮТГЭЭД ЗОГСОХГҮЙ БАС БУСДЫГ ЭНЭ БУЗАР ХЭРЭГТЭЭ УРИАЛАН ДУУДАЖ НИЙГЭМ ДАЯАР ХИЙРХЭЛ ДЭГДЭЭЖ БАЙГААД САНААГАА ГҮЙЦЭЭХ ГЭСЭН БОЛОЛТОЙ. ТЭР БҮТЭХГҮЙ ЭЭ .ЭНЭ НИЙГЭМ ГЭДЭГ ЧИНЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ АМЬДАРЧ СУРЧ БАЙГАА БИДНИЙ АР ГЭР ААВ ЭЭЖ АХАН ДҮҮС ЮМ ЧИНЬ. ХАМААТАН САДАНААС НЬ СОЛОНГОСТ ИРЭЭГҮЙ НЭГ Ч ГЭР БҮЛ МОНГОЛД БАЙХГҮЙ. ТЭГЭЭД Ч АЗААР БИД СОЦИАЛИСТ УЛСЫН БИШ АРДЧИЛСАН ЧӨЛӨӨТ МОНГОЛЫН УЛСЫН ИРГЭН. ЭНЭ ҮГИЙГ ЧАНГА ХАШГИРМААР Ч ЮМ ШИГ БИД АРДЧИЛСАН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН.....НИЙТЛЭЛЭЭ ЮУ ГЭЖ ТӨГСГӨСӨН ГЭЭЧ:
УРВАГЧИДЫН ЯСЫГ Ч ТАВИХ ГАЗАР ОЛДДОГГҮЙ ЮМ ШҮҮ, ЯВАГСАДАА ,ХАРИН БИ МОНГОЛДОО ҮЛДЭНЭ
ИХ ХЯДЛАГЫН ҮЕД Л ИЙМЭРХҮҮ ХИЙРХСЭН ЗАНАЛХИЙЛЭЛ ГАРДАГ БАЙСАН БОЛУУ ? ЭНЭ ӨВЧИТ ХЭРЭВ ГУЧААД ОНД БАЙСАН БОЛ ЯМАР АЙМШИГТАЙ ЯРГАЧИН БАЙХ БАЙСАН БОЛ БОДОХООС АЙМААР. .. ГЭВЧ ХЭН НЭГЭН ХУРГАН ДАРГА СЭТГҮҮЛЧ ИНГЭЖ ДЭМИЙРЛЭЭ ГЭЭД БИД УРВАГЧ БОЛЧИХГҮЙ Л ДЭЭ .ХАРИН ЗАРИМ НЭГ УХАМСАР ДОРОЙ БУСДЫН ХЭЛСНИЙГ ШУУД ХҮЛЭЭЖ АВДАГ ХҮМҮҮС ХОРОН ҮГЭНД АВТАГДАН САМУУРАХ ВИЙ ГЭЖ БОЛГООМЖЛОНО. БИД УРВАГЧ БИШЭЭ ЭЛГЭН МОНГОЛ ТҮМЭН МИНЬ ЭХ БОЛСОН ГАЗАР НУТАГ МИНЬ, ХАРИЙН ОРОНД ХАР АЖИЛД ЗОВЖ ЯВАА Ч ХАЙРТАЙ ТА НАРААСАА БИД УРВААГҮЙ БИД УРВАХ Ч ҮГҮЙ. ........................цааш цааш нь дамжуулаарай .
Комментарии
Отправить комментарий