Сообщения

Сообщения за октябрь, 2022

Хойч үедээ санах зүйлс.

Изображение
1. Аягахан хар шөл өөртөө хийгээд сурчих. 2. Байнга бэлэн мөнгөтэй бай. 3. Хүнд мөнгө зээлэхээр бол эргүүлж өгөх өдрийг нь сайн асууж тохирч бай. 4. Бараан өнгийн хувцас бага өмсөж бай, царай дардаг юм. 5. Гадна жорлонгийн хаалгыг байнга хааж бай. 6. Инээмсэглэж сурах хэрэгтэй. 7. Буцалсан сүү байнга халуун дээр нь уу. 8. 6 цагаас хойш хоол идэхгүй байх. 9. Байгаагаа өөд татаж бай. 10. Намар төмсийг угааж сүүдэр газар тавьж хатаавал өвөл хэрэглэхэд гар бохирдохгүй сайн талтай. 11. Шүдээ арчилж жилдээ нэг эмчид үзүүлж бай. 12. Сайн муу ч хамаагүй хөл дүүжлэх унаатай бай. Ядахнаа яаралтай эмнэлэг орох хэрэгтэй үед хүн царай алддаггүй юм. 13. Авч хэрэглэсэн зүйлээ буцааж байранд нь тавьж сур. 14. Хүний муу хүнд тус болдог. 15. Хүний баян хүнд халддаггүй. 16. Мөнгийг хадгалж сурах хэрэгтэй. 17. Өр, ялангуяа бага өр хүнд битгий тавьж бай. Өгсөн хүн нэхэх ч хэцүү, байх ч хэцүү байдаг юм. 18. Хувцсыг нар салхинд тавьж бай. 19. Хооллож дуусаад аягаа угааж сур. 20. Эвхээтэй хувцас руу үнэртэй...

Сар шинийн тавгийн идээ.

Изображение
Цагаан сараар тавгийн идээн дээрээ еэвэн тавихгүй шинэлцгээе Манай улсад еэвэн гэж байгаагүй гэдэг. Өнө эртнээс еэвэн хэрэглэж байгаагүйг түүх шаштирт тэмдэглэсэн нь бий. Ерөөсөө еэвэнг Хятадууд хэрэглэж, Монголын дарлалаас ангижирсанаа баярлан “еэвэн сар”-ыг тэмдэглэдэг уламжлалтай. Харин Манжийн дарлалын үед хаад ноёд ард түмэнгүй бутарч, эвдэр…ч яваг гэж хараасан маягаар еэвэнг манай улсад өгсөн байгаа юм. Бэлгэдлээр нь гутаах гэсэн л оролдлого шүү дээ. Гэтэл манай ухаантан мэргэд улан дороо дэвсэлж явъя гэсэн утгаар ул боов хийж, еэвэнг хамгийн дор нь байрлуулж идээгээ засах болсон юм билээ. Бүр “суурь еэвэн” гэж нэрлэсэн байгаа шүү дээ. Тэр дундаа хаад ноёд ул боов хийдэг байсан нь ч ийм учиртай гэсэн. Бүр сүүлд 1990-ээд оны үед ч суурь еэвэнг ул боовны дор тавьдаг байсан. Сүүлийн үед л энэ ёс, бэлгэдлийг мартаад, “суурь еэвэн” гэж нэрлэсээр байтал ул боовныхоо дээр тавих болсон нь үндсэн агуулгаа алдахад хүрч байна. Үндэстний нэвтэрхий тольЕщеНравится · · Поделиться 481 пользов...