Түүхээ санаарай...
Гайхуулах ч юм алга даа бидэнд Гар утас шигээ нимгэрсэн хүн чанартайгаа Галзуугийн өвчтөн шиг улстөрчидтэйгээ би гэсэн бэртэгчин бодолтойгоо Хоёр мянганы хорьдугаар он руу Хордсон үрстэйгээ гандсан төрхтэйгөө алхан орлоо Азотын хий дүүрсэн дөрвөн уулынхаа дунд Агуу ихээ гайхацгаан цээжээ дэлдэх зуур минь Араа шүдээ хавирсан харийн ноход Аль хэдийн хотонд минь оржээ Анзаарах сөхөө алга уу Эртний миссирийн хүлцэнгуй боолын гунигт харцаар Ирээдүйгээ ширтэх гурван сая монгол оо Ядарсан бид бөхийж Ямаан дээдэс гэдийж Өтгөс минь өлсөж Цэцгэс минь гундаж Залуус минь дүрвэж Зүрх минь даарч байна Хүүхдүүд минь уйлж Хүүxнүүд минь шаналж байхад Суулчийн хөсгөө хүлээх эмгэн лугаа адил Сүүтийж суугаад эх орноо алдах уу Сүмийн буланд хоргодсон Гэлэн лугаа адил Сүүмийж зогсоод ирээдүйгээ баллах уу Шилний цаадах диваажинг Ширтэж суугаад ханав уу Ширэн нүүртэй урвагчдаа Ширвэж орхиод мордох уу Гурван мөрний эргээс хүлгийн дөрөө жийж Гуниг зовлонгийн цоожийг тасар т...