Сообщения

Сообщения за 2020

Түүхээ санаарай...

Изображение
Гайхуулах ч юм алга даа бидэнд Гар утас шигээ нимгэрсэн хүн чанартайгаа Галзуугийн өвчтөн шиг улстөрчидтэйгээ би гэсэн бэртэгчин бодолтойгоо Хоёр мянганы хорьдугаар он руу Хордсон үрстэйгээ гандсан төрхтэйгөө  алхан орлоо Азотын хий дүүрсэн дөрвөн уулынхаа дунд Агуу ихээ гайхацгаан цээжээ дэлдэх зуур минь Араа шүдээ хавирсан харийн ноход Аль хэдийн хотонд минь оржээ Анзаарах сөхөө алга уу Эртний миссирийн хүлцэнгуй боолын гунигт харцаар Ирээдүйгээ ширтэх гурван сая монгол оо Ядарсан бид бөхийж Ямаан дээдэс гэдийж Өтгөс минь өлсөж Цэцгэс минь гундаж Залуус минь дүрвэж Зүрх минь даарч байна Хүүхдүүд минь уйлж Хүүxнүүд минь шаналж байхад Суулчийн хөсгөө хүлээх эмгэн лугаа адил Сүүтийж суугаад эх орноо алдах уу Сүмийн буланд хоргодсон Гэлэн лугаа адил Сүүмийж зогсоод ирээдүйгээ баллах уу Шилний цаадах диваажинг Ширтэж суугаад ханав уу Ширэн нүүртэй урвагчдаа Ширвэж орхиод мордох уу Гурван мөрний эргээс хүлгийн дөрөө жийж Гуниг зовлонгийн цоожийг тасар т...

Муу үгийн бөөгнөрөл...

Изображение
Хүний амнаас гарч буй үг нь өөрөө энергийн бөөгнөрөл үүсгэдэг юм. Тиймээс нэг үгийг хэдий чинээ олон хэлнэ төдий чинээ энерги нь ихсэн, хүчтэй болж, улмаар биеллээ олж байдаг. Жишээлбэл: Энэ дэлхий дээр байгаа бүх хүн эхээс төрсөн учир “Ээж” гэдэг үг тоолж барамгүй олон удаа хэлэгддэг. Энэ нь олон удаагийн давталтаар “Ээж” гэдэг үгний энергийн хүч асар их болж, хэлэх бүрт тарни уншихтай адил аврал ирж байдаг юм. Аливаа аваар ослоос зүгээр үлдэх, жаахан шалбараад өнгөрөх үед хүмүүс азтайд тооцдог. Тэгвэл тэр хүн”ээжээ” гэж хэлсэн буюу ээжийгээ дуудсан байдаг. Ээждээ залбирал илгээсэн ч гэж үзэж болно. “Ээж” гэдэг үгийн цаана эх хүний агуу их хайр энэрэл, бодол ухаан, үрээ гэсэн бүх сайн сайхны энергийн бөөгнөрөл байгаа учир энэ авралын тарни болж буй хэрэг.Гэтэл юухан хээхэнд бүдэрч ойчоод хөл,гараа хугалж гэмтээчихсэн хүн ч байдаг. Учир нь тэр хүн “ёо ёо” гэх юм уу хараалын утга учир бүхий муу энерги агуулсан үг хэлсэн байдаг учир муу энергийг өөрөө өөртөө дуудаж түүндээ хорлогддог.Нөг...