Сообщения

Сообщения за 2012

Эжийгээ шүтээрэй

Изображение
Шүтмээр их буянт хүн ээждээ л залбир Шүлэглмээр агуу хүн ээжийгээ л хайрла Сүсэглэмээр бурхан хүн ээжийгээ л шүт Бурханд биш ээждээ л залбир Бусдыг биш ээжийгээ л шүт Буянт эх хүн ээжийгээ л хайрла Холын бурхадаас илүү ээждээ л залбир Хорвоод хүн болгосон ээжийгээ л шүт Хожим харамсахгүйгээр амьдад нь л ээжийгээ л хайрла Бүхний дээд хүн ээждээ л залбир Бөхөж болохгүй зул ээжийгээ л шүт Бүгдээс илүү зөвхөн ээжийгээ хайрла Нартай өдөр өдрийн тоогоор ээждээ л залбир Нас насны их буяныг нь шүт Нартад төрүүлсэн ээжийгээ л хайрла Оддыг биш зөвхөн ээжийгээ л шүт Ондоог биш зөвхөн ээждээ л залбир Орчлонгийн агуу хүн ээжийгээ л хайрла Амь амьдад нь ээждээ л залбир Алс явахаас өмнө амжиж ээжийгээ шүт Ачит эх хүн ээжийгээ л хайрла Тээж төрүүлсэн их хувь заяанд нь залбир Тэтгэж амилуулсан цагаан сүүг нь шүт Тэнгэрлэг эх хүн ээж:ийгээ л хайрла Ээжийгээ хайрлаж байж л бусдыг хайрла Ээжийгээ шүтэж байж л ихэс мэргэдийг шүт Ээждээ л залбирч байж л бурханд залбир

Сэхээтэн гэж байна уу, Монголд?...

Изображение
Монголд оюуны хүмүүс байна уу? Монгол улсын оюуны хүмүүс буюу бидний нэрлэдгээр сэхүүтнүүд байна уу? Амьд уу? Хаана байна вэ? Болохгүй бүхнийг шүүн залруулж, зөв бүхнийг дэмжин чиглүүлдэг оюунлаг хүмүүс минь өнөөдөр хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихжээ. Жинхэн оюунлаг сэхээтнүүдийн оронд хоосон мэдэмхийрэгчид газар авлаа. Хүн төрөлхтний түүхийг уншиж байхад аливаа улсын оюуны хүмүүс болох эрдэмтэн мэргэд хаан эзэн, улс орны удирдагчиддаа зөвлөж, хөгжлийн зөв замыг нь чиглүүлэхэд өөрийн мэддэг чаддаг бүхнээ харамгүй зориулж ирсэн байдаг. Зарим нь бүр амьдралаа зориулж, амь насаа алдаж байсан түүх байдаг. Хэний төлөө, юуны тулд вэ гэхээр ард түмнийхээ жаргалтай амьдралын төлөө, улс орныхоо сайн сайхны төлөө тэд бүхнээ зориулсан ажээ. Гэтэл Монголын сэхээтнүүд гэж нэрлэгсэд таг дуугүй суусаар. Үнэндээ худлаа нөхдүүд юм байна даа. Энэхүү нийтлэлээрээ мэдээж өнөөгийн сэхээтэн гэж нэрлээд байгаа нөхдүүдийг амиа өргө гэж хэлээгүй. Харин нийгмийн болохгүй бүхний сайжруулахын төлөө дуугараа ч,...

ГЭРТЭЭ ИР, ГЭРТЭЭ ИР, МОНГОЛ АХ ДҮҮ НАР МИНЬ ГЭРТЭЭ ИР

Изображение