Сообщения

Сообщения за май, 2011

Тэнгэрийн тамга-Монгол толбо

Изображение
Дэлхийн II дайны үед фашист Германы шорон гянданд олон үндэстний эмэгтэйчүүд хоригдож байж л дээ. Бүсгүй заяаг хагацал, учрал хоёр завсар чөлөөгүй дагаж, өнчрөл, нөхөрлөл зэрэгцэж, үхэх, төрөх давхцаж авай. Хоригдол орос, мажар бүсгүйчүүдийн нэг нь өргөст торны цаана гэнэт амаржиж, улаан нялзрай жаалын "уа уа уа" гэж уйлах нь хавь орчноо цочоожээ. Шоронгийн бага эмч идэрхэн эр хүний ёсонд эрхгүй захирагдаж мөнөөх хөвгүүнийг эх барьж авахдаа бөгсний тус газраа бэртсэн юм шиг хөх няц болсныг нь ажиж "ууцандаа төрөлхийн гэмтэлтэй" гэж оношлон зэргэлдээх эмнэлэгт эх, хүү хоёрыг шилжүүлжээ. Тэндхийн хашир эмч мушийтлаа инээмсэглэж, -Юуны чинь гэмтэл вэ? Монгол толбо гэж мэддэггүй юм уу? Энэ бол Чингисийн удмын хүн байна хэмээн уулга алдан өгүүлсэн нь үзсэн, сонссон бүхний гайхашлыг төрүүлэв. Чингэснээр "хөх толботой Чингисийн удам манай хүмүүжигчээс мэндэлжээ" гэж немцүүдийн сайрхан архидаж, сонор сэрэмж алдсан сиймхийг ашиглан хоригдол эмэгтэйчүүд зэвсэглэн хө...