Ардчилалыг буруу хэрэглэвэл татгалзья.
АГУУ ҮНЭН БИЧЖЭЭ. ДАНЖААДЫН ХҮҮХЭД ДАНАЛЗАЖ ДАРХАН МОНГОЛЫН ҮРС ӨМӨЛЗӨХИЙГ АРДЧИЛАЛ ГЭДЭГ ЮМ БОЛ ИЙМ НИЙГМЭЭС ТАТГАЛЗЪЯ. Хорь дөнгөж гарсан хүүхэд төр барилцаж Хорин дөрвөн жил олны амьдрал доройтохыг “Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая. Ажил хийж шударгаар амьдардаг нь шорон явж Авлига авч хөлждөг нь ордонд суухыг “Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая. Байгалийн баялгаа гадныханд зүгээр өгсөн нь баяжиж Байсан бүхнийхээ төлөө дуугарсан нь буруудахыг “Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая Газар шороогоо зөөсөн нь одон медаль хүртэж Гол нуураа хамгаалсан нь өргөст торны цаана суухыг “Ардчилал гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая Сүүлэрхээрээ адилхан хувааж идчихээд Сөрөг хүчин болохоор нь эргээд намнахыг “Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая Өмнөх нь хоолны халбагаар зугуухан идэж Удаах нь наймын хувингаар өм цөм юүлэхийг “Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая...