Муу үгийн бөөгнөрөл...
Хүний амнаас гарч буй үг нь өөрөө энергийн бөөгнөрөл үүсгэдэг юм. Тиймээс нэг үгийг хэдий чинээ олон хэлнэ төдий чинээ энерги нь ихсэн, хүчтэй болж, улмаар биеллээ олж байдаг. Жишээлбэл: Энэ дэлхий дээр байгаа бүх хүн эхээс төрсөн учир “Ээж” гэдэг үг тоолж барамгүй олон удаа хэлэгддэг. Энэ нь олон удаагийн давталтаар “Ээж” гэдэг үгний энергийн хүч асар их болж, хэлэх бүрт тарни уншихтай адил аврал ирж байдаг юм. Аливаа аваар ослоос зүгээр үлдэх, жаахан шалбараад өнгөрөх үед хүмүүс азтайд тооцдог. Тэгвэл тэр хүн”ээжээ” гэж хэлсэн буюу ээжийгээ дуудсан байдаг. Ээждээ залбирал илгээсэн ч гэж үзэж болно. “Ээж” гэдэг үгийн цаана эх хүний агуу их хайр энэрэл, бодол ухаан, үрээ гэсэн бүх сайн сайхны энергийн бөөгнөрөл байгаа учир энэ авралын тарни болж буй хэрэг.Гэтэл юухан хээхэнд бүдэрч ойчоод хөл,гараа хугалж гэмтээчихсэн хүн ч байдаг. Учир нь тэр хүн “ёо ёо” гэх юм уу хараалын утга учир бүхий муу энерги агуулсан үг хэлсэн байдаг учир муу энергийг өөрөө өөртөө дуудаж түүндээ хорлогддог.Нөг...