Сообщения

Сообщения за март, 2015

Хөөрөгний түүх

Изображение
Хөөрөг нь монголчуудын зан үйлийг илэрхийлэх нэг чухал эдлэл бөгөөд эрчүүдийн гол гоёл чимэглэл юм. Хөөрөгний түүх өгүүлэхийн тулд эхлээд хөөргөн ... д хийдэг хамрын тамхины талаар дурсах учиртай. Гагцхүү тамхи бий болсноор түүнийг агуулах сав буюу хөөрөг үүсэн бий болсон аж. Хүн төрөлхтөн анх XVI- XVII дугаар зууны үед хамрын тамхийг бий болгожээ. Навчин болон хамрын тамхи XVI-р зууны сүүлээр Португал, Испанийн далайчид, худалдаачид, шашны зүтгэлтнүүдээр дамжин Филиппинээс эхлэн Японоор дамжин тархсан гэж судлаачид vздэг. XVII зуунд тэндээсээ зүүн хойд Хятад, Солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь ч бий. Хятадууд хамрын тамхиа хийх савыг төрөл бүрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, үүндээ шил, шаазан материалуудыг ашиглаж ирсэн бөгөөд яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа ихэд хөгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон байна. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Түвд, Монголд хөөрөг хийж хэрэглэх болжээ. Түвдэд янз бvрийн металлаар, Хята...