Хөөрөгний тухайд...
Саяхан даа, Иракт байхаа, алба хаасан манай цэргүүд буцах болохдоо онгоц дүүрэн чулуу авчирч Нарантуул ОУХТ дээр зараад баяжиж бурзайсан тухай уншсан. Тэнд цуг алба хааж байсан бусад орны цэргүүд “Энэ монголчууд чулуу түүгээд байх юм. Ямар учиртайм бол?” гэж мэл гайхаж байсан гэлцдэг. Тэгсэн тэр чулуунууд нь хөөрөг хийдэг чулуунууд байсан болтой юм билээ. Хөөрөгний тухай бичих болбаас эхлээд хамрын тамхины тухай өгүүлэх нь зөв юм Хамрын тамхи /snuff/ гэдэг нь энгийн тамхины навчийг хатааж тоосонцор болтол нь нунтагласны дээр нь анхилуун үнэрт өвс, ургамал нэмэн хольж бий болгосон нунтаг зүйл юм. Хамрын тамхи үнэрлэдэг хуурай хэлбэртэй байхаас гадна шүдний буйланд нааж амтлаж хэрэглэх зориулалттай зуурмаг хэлбэртэй байдаг байна. Анх хамрын тамхи хэрэглэж байсан тухай 1493 онд Америкт очиж байсан Рэймон Пэйн хэмээх ламын дуртадгалд өгүүлсэн байдаг. Улмаар 1560-аад оны үед хамрын тамхи Европт ихэд дэлгэрч моодонд ороход Францын хатан хаан Екатерина Медичи их үүрэг гүйцэтг...