Сообщения

Сообщения за 2015

Хөөрөгний түүх

Изображение
Хөөрөг нь монголчуудын зан үйлийг илэрхийлэх нэг чухал эдлэл бөгөөд эрчүүдийн гол гоёл чимэглэл юм. Хөөрөгний түүх өгүүлэхийн тулд эхлээд хөөргөн ... д хийдэг хамрын тамхины талаар дурсах учиртай. Гагцхүү тамхи бий болсноор түүнийг агуулах сав буюу хөөрөг үүсэн бий болсон аж. Хүн төрөлхтөн анх XVI- XVII дугаар зууны үед хамрын тамхийг бий болгожээ. Навчин болон хамрын тамхи XVI-р зууны сүүлээр Португал, Испанийн далайчид, худалдаачид, шашны зүтгэлтнүүдээр дамжин Филиппинээс эхлэн Японоор дамжин тархсан гэж судлаачид vздэг. XVII зуунд тэндээсээ зүүн хойд Хятад, Солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь ч бий. Хятадууд хамрын тамхиа хийх савыг төрөл бүрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, үүндээ шил, шаазан материалуудыг ашиглаж ирсэн бөгөөд яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа ихэд хөгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон байна. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Түвд, Монголд хөөрөг хийж хэрэглэх болжээ. Түвдэд янз бvрийн металлаар, Хята...

Хөөрөгний тухайд...

Изображение
Саяхан даа, Иракт байхаа, алба хаасан манай цэргүүд буцах болохдоо онгоц дүүрэн чулуу авчирч Нарантуул ОУХТ дээр зараад баяжиж бурзайсан тухай уншсан. Тэнд цуг алба хааж байсан бусад орны цэргүүд “Энэ монголчууд чулуу түүгээд байх юм. Ямар учиртайм бол?” гэж мэл гайхаж байсан гэлцдэг. Тэгсэн тэр чулуунууд нь хөөрөг хийдэг чулуунууд байсан болтой юм билээ. Хөөрөгний тухай бичих болбаас эхлээд хамрын тамхины тухай өгүүлэх нь зөв юм Хамрын тамхи /snuff/ гэдэг нь энгийн тамхины навчийг хатааж тоосонцор болтол нь нунтагласны дээр нь анхилуун үнэрт өвс, ургамал нэмэн хольж бий болгосон нунтаг зүйл юм. Хамрын тамхи үнэрлэдэг хуурай хэлбэртэй байхаас гадна шүдний буйланд нааж амтлаж хэрэглэх зориулалттай зуурмаг хэлбэртэй байдаг байна. Анх хамрын тамхи хэрэглэж байсан тухай 1493 онд Америкт очиж байсан Рэймон Пэйн хэмээх ламын дуртадгалд өгүүлсэн байдаг. Улмаар 1560-аад оны үед хамрын тамхи Европт ихэд дэлгэрч моодонд ороход Францын хатан хаан Екатерина Медичи их үүрэг гүйцэтг...