Сообщения

Сообщения за февраль, 2012

Сэхээтэн гэж байна уу, Монголд?...

Изображение
Монголд оюуны хүмүүс байна уу? Монгол улсын оюуны хүмүүс буюу бидний нэрлэдгээр сэхүүтнүүд байна уу? Амьд уу? Хаана байна вэ? Болохгүй бүхнийг шүүн залруулж, зөв бүхнийг дэмжин чиглүүлдэг оюунлаг хүмүүс минь өнөөдөр хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихжээ. Жинхэн оюунлаг сэхээтнүүдийн оронд хоосон мэдэмхийрэгчид газар авлаа. Хүн төрөлхтний түүхийг уншиж байхад аливаа улсын оюуны хүмүүс болох эрдэмтэн мэргэд хаан эзэн, улс орны удирдагчиддаа зөвлөж, хөгжлийн зөв замыг нь чиглүүлэхэд өөрийн мэддэг чаддаг бүхнээ харамгүй зориулж ирсэн байдаг. Зарим нь бүр амьдралаа зориулж, амь насаа алдаж байсан түүх байдаг. Хэний төлөө, юуны тулд вэ гэхээр ард түмнийхээ жаргалтай амьдралын төлөө, улс орныхоо сайн сайхны төлөө тэд бүхнээ зориулсан ажээ. Гэтэл Монголын сэхээтнүүд гэж нэрлэгсэд таг дуугүй суусаар. Үнэндээ худлаа нөхдүүд юм байна даа. Энэхүү нийтлэлээрээ мэдээж өнөөгийн сэхээтэн гэж нэрлээд байгаа нөхдүүдийг амиа өргө гэж хэлээгүй. Харин нийгмийн болохгүй бүхний сайжруулахын төлөө дуугараа ч,...