Өнөөдөр Монголд олон нийтийн сэтгэцийн хямрал нүүрэлжээ. Ардчиллыг дэмжиж, ардчиллаас хүлээж байсан олон үнэт зүйлс алдагдаж, нийгмийн шударга бус харилцаа, баяглийн тэгш бус хуваарилалт, хууль бус хандлагууд ихээр мэдрэгдэх болсон нь олон нийтийг машид бухимдуулж байна. Улстөрчид, төрийн эрх баригчид энэ байдлыг олон янзаар тайлбарлаж, олон янзаар учирлаж байгаа ч энэ нь хүмүүсийн амьдралын бодит байдалтай огт авцалдахгүй байгаа болохоор үнэмшил төрүүлэхүйц байж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл тайлбар, бодит байдал зөрөөд байна. Би ч гэсэн заримдаа гайхдаг юм. Өндөр боловсролтой, зөв бодол санаатай, шударга ёсыг эрхэмлэгч олон олон залуус, улстөрд орохоороо дуугаа хурааж, царайгаа барайлган хэсэг байзнаснаа хэсэг хугацааны дараа энэ байдалдаа уусч орхидогийг. Цэнгэг голын усанд тааваар сэлж явсан хүн, гэнэт бохир устай шавар намган дунд орохоороо, айж балмагдан дуугаа хурааж орхих мэт. Бид улстөрчдийг, хэн нэгэн зүтгэлтнийг харааж зүхээд яах ч билээ. Энэ бүхэн эцсийн эцэст хүндээ бус, т...